Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
2271 хүнд коронавируст халдвар илэрч, 11 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2271 тохиолдол бүртгэгдлээ. 11 хүн коронавирусийн халдварын хүндрэлийн улмаас нас барлаа. Ингээд нийт бүртгэсэн халдварын тоо 104900 болсон бол 493 хүн тус өвчний улмаас нар бараад байна. Харин өчигдөр 977 хүн эдгэрснээр нийт 67579 хүн эдгэрчээ.

Өчигдөрч 2271 халдвар илэрсний

  • Улаанбаатар хотод 1231
  • Орон нутагт 1040 хүнээс халдвар илэрчээ.

Улаанбаатарт халдвар бага зэрэг буурсан бол орон нутагт нэмэгдээд байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 13296 хүн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдлаар ангилбал,

  • маш хүнд 239
  • хүнд 1144
  • хүндэвтэр 3149
  • хөнгөн 8764 хүн байна.

Биеийн байдал нь хүнд, хүндэвтэр байгаа иргэдийг эмнэлэг рүү татах, шинж тэмдэг хөнгөн илэрч буйг нь гэрээр эмчлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Эмнэлгийн орны хүртээмж, ажиллах хүчний хувьд асар өндөр ачаалалтай байгаа тул иргэдийн хувь нэмэр маш чухал байна. Цаашид нэмж ор дэлгэсэн ч гэсэн ажиллах эрүүл мэндийн ажилтан хүрэлцэхгүй байгаа тул хүн бүр өөрсдийгөө халдвараас хамгаалах хэрэгтэй. Хариуцлагатай байцгааж, цар тахлыг хамтдаа давцгаая. Та өвдөхгүй байвал таны ард байгаа 3-4 хүнийг хамгаалж байгаа хэрэг юм" гэлээ.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан