Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
2485 хүнээс халдвар илэрч, ковид-19-ийн хүндрэлээр 15 хүн нас барлаа

Улсын хэмжээнд 8000 гаруй хүнээс шинжилгээ авахад 2485 хүнээс халдвар илэрч, ковид-19-ийн хүндрэлээр 15 хүн нас барлаа.

Үүнээс 1437 нь Улаанбаатарт, 1048 нь орон нутагт бүртгэгджээ. Системд алдаа гарснаас эдгэрсэн хүний тоо эцсийн байдлаар нэгтгэгдээгүй байна гэж ЭМЯ-наас мэдээлэв. 

Аймгуудаас сүүлийн 24 цагт:

  • Сэлэнгэ- 123
  • Төв- 113
  • Дархан-Уул- 97
  • Орхон- 95
  • Сүхбаатар- 80 хүн халдвар авсан нь батлагдсан бөгөөд эдгээр аймагт халдварын тархалт хамгийн өндөр байна. 

Сүүлийн 24 цагт 19422 хүн вакцин хийлгэсэн байна. Долоодугаар сарын 1-ний 11.00 цагийн байдлаар улсын хэмжээнд:

  • I тунд- 2021411
  • II тунд- 1746187 хүн вакцин хийлгээд байна.

Энэ долоо хоногоос эхлэн 12-15 насныхныг вакцин хамруулж эхэлсэн бөгөөд улсын хэмжээнд энэ насны 205815 хүүхэд байна. Үүнээс 43617 буюу 21.2 хувь нь вакцин хийлгээд байна.

Харин 16-17 насны 84253 улсын хэмжээнд байгаагаас I тунгийн дархлаажуулалтад 39785 буюу 47.2 хувь нь хамрагджээ. 16-17 насныхан вакцины II тунд хамрагдах хугацаа болсон бөгөөд өнөөдрийн байдлаар /2021.07.01/  425 хүүхэд II тунд хамрагдаад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан