Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
УОК, аймгийн удирдлагуудтай цаг үеийн асуудлаар цахимаар хуралдлаа

УОК-ын орлогч дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Ц.Уртнасан нарын албаны хүмүүс  21 аймгийн дарга нартай цахимаар хуралдаж, 7 сарын 9-ний өдрөөс 18-ний өдөр хүртэлх бүх нийтийн амралтын өдрүүдэд хот хоорондын зорчих хөдөлгөөний зохицуулалтын талаар аймаг, орон нутгийн удирдлагуудын саналыг сонсож, хэлэлцлээ. 

Хуралдаанд оролцсон аймгуудын удирдлага, Онцгой комиссын дарга нарын зүгээс Ковидын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний улмаас Засаг даргын нөөц хөрөнгө дууссантай холбогдуулан ЭМЯ-д хандан ПСР-ын урвалж болон түргэвчилсэн оношлуурын нөөцийг бүрдүүлэх, төсвийн тодотголд аймгуудад ковидын санхүүжилтыг тусгаж шийдвэрлүүлж өгөх, аймгуудын Нэгдсэн эмнэлгүүд ковидын халдварын улмаас хэвтэн эмчлүүлэгчийн орны нөөц дутагдалтай байгаа зэрэг шалтгааны улмаас Улаанбаатар хот, бусад орон нутгаас ирсэн иргэдэд хүндэрсэн тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжгүй зэрэг саналыг УОК-д хандан гаргалаа. 

УОК-ын орлогч дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэдний асуулт, саналд хариулахдаа “Та бүхний саналыг сонслоо, эдгээр саналуудыг УОК-ын хуралдаанд оруулан хэлэлцүүлж, Засгийн газарт танилцуулан нэгдсэн шийдвэр гаргаж мэдээлнэ. Гагцхүү Засгийн газар, УОК-оос гаргасан аймаг, нийслэл, орон нутгийн бүх шатанд хэлбэрэлтгүй дагаж мөрдөхийг учиртай” гэдгийг санууллаа.

2 Сэтгэгдэл
Хөдөө орон нутаг хөл хориогоо цуцлаачээ алийн болгон иргэдэд чирэгдэл учруулдаг юм бэ зуны улирал дууслаа хүн болгон ухамсартай байж энэ өвчнөөс ангижран шүү дээ
Baktsinii 2 tungaa hiilgesen irged hodoo oton nutag ruu cholootei zorchij bolno gesen yasan be? Hodoo sum ruu yavah geheer aimag ni sumaasaa bichigee av gej bna. Harin sum ni yasan ch ogohgui gehiin.humuus tsever agaart gsrch darhlaagaa demjmeer bna. Aav eej ah duudee hen l ovchin chirj ochih ve dee deglemee barih ni oilgomjtoi shuu dee naad haasan zamaa nee . Uok ni oorsdoo udirdaachee. Bidend neg tolgoi heregtei bna ,nohoi suulee suul hongortsogoo gegch bolood bna
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10