Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана
Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журмыг шинэчлэн батлуулав


Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг  баталж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Дээрх хуулийн зарим хэсэг заалт нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлаас хүлээн зөвшөөрсөн. Үүний дагуу 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн нэр болон холбогдох заалтуудад “эх” гэсний ард “эцэг” гэж  нэмэлт оруулсан бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон.

Иймд уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журмыг шинэчлэн батлуулав.

Хууль хэрэгжиж эхэлснээр 20 мянга орчим аав 0-3 насны хүүхдээ асарч байгаа эх, эцгийн тэтгэмжид хамрагдах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан