Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард багтаан сонгон шалгаруулна “Эрдэнэс Оюутолгой“-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана “Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална
Засгийн газрын 100 жилийн дараах хурал Анхдугаар хуралдаан болсон өдрөө тохиов

\ЗГХЭГ-ын Архив,нууц,албан хэрэг хөтлөлтийн хэлтсийн дарга Д.Болор-Эрдэнэ\

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 100 жилийн дараа мөн өдрөө болж, цаг хугацааны хувьд давхцал болсон байна.

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн Лхагва гарагт болдог. Энэ дагуу Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар 41 дүгээр ээлжит хурлаа 2021оны 07 дугаар сарын 07-ны Лхагва гаригт хийсэн билээ.

Тэгвэл 100 жилийн өмнөх мөн өдөр Ардын Засгийн газар Анхдугаар хуралдаанаа хийж байсан нь түүхийн хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ. 

Тодруулбал Засгийн газрын төв архивт хадгалагддаг цор ганц архивын эх баримтаас үзвэл “Ардын Засгийн газрын Анхдугаар хуралдаан” олноо өргөгдсөний 11-р оны зургаадугаар сарын шинийн хоёрон буюу аргын тооллын 1921 оны 07 дугаар сарын 07-ны өдөр болжээ.

Эл өдөр Монгол Ардын Засгийн хэргийг түр захиран шийтгэх газрын тэргүүлэгч нар зөвлөлдөн тогтоосон нь хэмээн:

  • Цагаан намын сууж байсан хашаа байшинг битүүмжилж, харуул цэрэг гаргах
  • Гурван баян гэдэг газарт цагаан цэргүүдийн зэвсгийг хураан авч ирүүлэхээр мээрэн Галсангаар удирдуулсан 15 цэрэг томилов
  • Барон Унгерний орхисон морь, малыг нутгийн иргэдээс асуун, сураглаж, хаана байгааг тогтоон тодорхойлох үүргийг мөн мээрэн Галсанд тохоох
  • Ерөнхий сайд Бодоогоос бичиг явуулж таван яамны албан хаагчдын тэргүүн нарыг тохоон томилох
  • Хүрээний газар хэчнээн зэр зэвсэг байгааг тоолж, тогтоохыг Бүх цэргийн жанжин Сүхбаатарт үүрэг болгов зэрэг 9 асуудал хэлэлцэн тогтоосныг тус тэмдэглэлд бичиж үлдээжээ.

Улмаар хуралдааны тэмдэглэлийн төгсгөлд :

  • Ерөнхий сайд БОДОО
  • Төв хорооны дарга ДАНЗАН
  • Бүх цэргийн жанжин СҮХБААТАР
  • Засгийн газрын зөвлөгч, нарийн бичгийн дарга БАТХААН хэмээн тэмдэглэсэн байна.

Ардын Засгийн газрын Анхдугаар хуралдаанаас хойшхи 100 жилийн дараах Засгийн газрын ээлжит хуралдаан 07дугаар сарын 07- ны  өдөр тохиосон нь цаг хугацааны гайхалтай ховор содон учрал юм

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан