Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард багтаан сонгон шалгаруулна “Эрдэнэс Оюутолгой“-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана “Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална
Эрүүл мэндийн салбарт 735.1 тэрбум төгрөг нэмж зарцуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай буюу төсвийн тодотголын төслүүдийг эцэслэн баталлаа.

Эрүүл мэндийн салбарт улсын төсвөөс 241.2 тэрбум төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангаас 493.9 тэрбум төгрөг, нийт 735.1 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн тодотголд тусгалаа. Үүнд:

1. Халдварын тархалт нэмэгдсэнтэй уялдан гарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор  шаардлагатай ECMO, CRRT, амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, нийслэлд нэмэлтээр ковидын 2,000 ор дэлгэхэд шаардагдах зардалд нийт 110.0 тэрбум төгрөг;

2. Резидент эмч нар, эрүүл мэндийн чиглэлээр төгсөх дамжаанд суралцаж байгаа оюутан, сайн дурын ажилчдыг цар тахлын эсрэг тусламж, үйлчилгээг хүргэхэд эмнэлгүүдэд нэмэлт хүч болгон  ажиллуулахад шаардагдах цалингийн зардал 3.7 тэрбум төгрөг;

3. Цар тахлын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг дэмжих зорилгоор “улаан бүс”-д ажиллаж байгаа 13.0 мянган эмч, ажилчдад 2.0 сая төгрөг, эрүүл мэндийн салбарын бусад 19.5 мянган ажилчдад 1.0 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоход зориулж нийт 45.6 тэрбум төгрөг;

4. Ковид-19 шинэ хэлбэрийн халдвар дэгдэх, өвчлөлийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлээс сэргийлэх, эрт илрүүлэхэд нэн шаардлагатай молекул биологийн шинжилгээний урвалж, оношлуур, вирусын эсрэг эмийн нөөцийг бүрдүүлэхэд шаардлагатай зардал 61.9 тэрбум төгрөг;

5. Манай улсад тархсан Ковид-19 вирусийн төрөл, хэлбэр болон вирусийн эсрэг хийсэн вакцины үр нөлөө,  дархлааны хамгаалах идэвхийг судлах судалгаанд зориулж 2.4 тэрбум төгрөг;

6. Хүн амд халдварт вирус болон түүнээс урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд эмчлэх талаар зохих мэдлэг, мэдээлэл олгох, заавар зөвлөмжийг хүргүүлэхэд зориулж 6.6 тэрбум төгрөг;

7. Эрүүл мэндийн салбарын мэдээллийн нэгдсэн цахим тогтолцоог бүрдүүлэх, өвчтөний мэдээлэл, өвчний түүх, дүрс оношилгооны мэдээллийг архивлан хадгалах, мэдээлэл солилцох, телемедицин, зайн анагаах ухааныг цогцоор нь хөгжүүлэхэд шаардлагатай программ хөгжүүлэлт, коронавируст халдвар (КОВИД-19)-ыг илрүүлэх болон дархлаажуулалтын цахим системд нэмэлт өөрчлөлтийг хийхэд нийт 3.0 тэрбум төгрөг;

8. Вакцины хяналтын лабораторийн болон эрүүл мэндийн салбарын зайлшгүй шаардлагатай бусад ТЭЗҮ боловсруулахад шаардагдах зардал 8.0 тэрбум төгрөгийг тус тус тусгасан.

Иргэдийн орлогыг хамгаалах, амьжиргааг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг 2021 оныг дуустал үргэлжлүүлэхээр тооцож төсвийн тодотголоор холбогдох зардлыг шийдвэрлэлээ. Үүнд:

1. Ковид-19 цар тахлын тархалт өндөр  хэвээр байгаа нь эм, хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг нэн шаардлагатай бараа, үйлчилгээний   худалдан авалтад нөлөөлж,  өрх, иргэдийн орлогод эрсдэл үүсэхээр байгааг харгалзан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100.0 мянган төгрөгөөр 2021 оны 7 дугаар сарын 1 хүртэл олгох байсан хугацааг сунгаж 2021 оныг дуустал үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэлээ. Энэхүү арга хэмжээнд нийт 576.0 тэрбум төгрөг нэмж тусгасан.

2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, халамжийн тэтгэвэр авдаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон өнчин хүүхдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн  хэмжээгээр нь  2021 оныг дуустал хугацаанд  үргэлжлүүлэн олгоно. Энэхүү арга хэмжээнд нийт 42.9 тэрбум төгрөг төсвөөс нэмж тусгасан.

Эх сурвалж:Сангийн яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан