Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ЦЕГ-ын дарга Б.Билэгт цагдаагийнхны ажилтай танилцлаа
Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгт, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Адьяабазар, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргал нар амралтын өдрүүдэд цагдаагийнхны ажилтай танилцлаа. Ингэхдээ тэд гэмт хэрэг, хэв журмын зөрчил ихээр гардаг Сонгино-Хайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн захын гэр хороололд цагдаагийн ажил үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа Баянхошуу, Дамбадаржаа, Шар хадны цагдаагийн тасаг, Албадан саатуулах баривчлах төв, Хөдөлгөөнт эргүүлийн газрын машинт эргүүлийн зарим чиглэл, дотоодын цэргийн хамгаалалттай Хайлааст дахь усан сан, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, эрүүлжүүлэх байрны ажилтай танилцсан байна.
Цагдаагийн ерөнхий газрын дарга ажил үүрэг гүйцэтгэхэд учирч байгаа бэрхшээл, ажлын нөхцөл, хангалт, ахуй амьдралынх нь талаар албан хаагчидтай ярилцаж, санал хүсэлтийг нь сонсч, үүрэг чиглэл өгчээ.
 Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан