Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард багтаан сонгон шалгаруулна “Эрдэнэс Оюутолгой“-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана “Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална
Швейцарын Холбооны улс 2 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл илгээжээ

Швейцарын Холбооны Улс Монгол Улсад Ковид -19 цар тахлын эсрэг тэмцэхэд нь дэмжлэг үзүүлж байна.  7-р сарын 13-ны Мягмар гарагт Швейцарын Засгийн газраас, хүмүүнлэгийн тусламжаар нийт 700.000 швейцар франкийн буюу 2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 40 ширхэг хүчилтөрөгчийн аппарат, 45 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгчийг илгээжээ. Мөн Швейцарын хөгжлийн агентлаг 150.000 швейцар франкийн буюу хагас тэрбум төгрөгийн өртөг бүхий дөрвөн ширхэг зөөврийн рентген аппаратыг худалдан авахад санхүүжүүлэн хандивлаж байгаа юм.
 

 
Монгол Улсын өнөөгийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, мөн Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч үзсэний үндсэн дээр Швейцарын Засгийн газар хүмүүнлэгийн тусламжийг Ковид 19 цар тахалтай тэмцэх үйл явцад нь дэмжлэг үзүүлэхээр шийдсэн байна. Швейцарын тусгай үүргийн онгоц энэ Даваа гарагт Дүбендорф хотоос нийт 700.000 швейцар франкийн үнэ бүхий хоёр мянган тонн жинтэй тоног төхөөрөмжийг тээвэрлэн Улаанбаатарыг чиглэн нислээ. Энэхүү онгоцонд Швейцарын армийн эмийн сангаас хандивлаж буй 40 ширхэг хүчилтөрөгчийн аппаратаас гадна 45 ширхэг хүчилтөрөгчийн баяжуулагч болон бусад эмнэлгийн хэрэгсэлийг ачсан байна.
 

 
Эдгээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яам хүлээж авч, шаардлагатай эмнэлэгт нь хуваарлан хүргэх ажлыг зохион байгуулах бөгөөд Монгол улс дахь Швейцарын хамтын ажиллагааны газар нь хүмүүнлэгийн зарчмын дагуу шударга, ил тод, хэрэгцээтэй газарт нь хуваарилах чиглэлээр яамны удирдлагуудтай нягт холбоотой ажиллаж байна. Энэхүү тоног төхөөрөмжийг  голчлон хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд ашиглуулахад онцгой анхаарал хандуулж байна. Монгол Улс бол Швейцарын Холбооны улсын хувьд чухалчилж үздэг орнуудын нэг юм. Тиймээс тоног төхөөрөмжийг хүргэхээс гадна Швейцарын хөгжлийн агентлаг Эрүүл мэндийн яаманд 150.000 швейцар франкийн үнэ бүхий дөрвөн ширхэг зөөврийн рентген аппаратыг худалдан авах санхүүжилтийг гарган дэмжлэг үзүүлж байна.
 

 
Монгол Улс руу илгээгдэж буй ачаа нь сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд Ази тиврүү илгээж буй Швейцарын Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжийн дөрөв дэх ачаа юм. Өмнө нь Энэтхэгт 13 тонн, Непалд 30 тонн, Шри Ланкад 16 тонн тусламжийн барааг тус тус илгээжээ. Монгол дахь ШХА нь хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт, засаглал зэрэг хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг. ШХА нь хөдөө аж ахуйн салбар дахь Монгол төмсний хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж, Монгол Улс төмсний үйлдвэрлэлээр өөрөө өөрийгөө бие даан хангах чадвартай болоход нь дэмжлэг үзүүлсэн гэдгээрээ алдартай. Мөн түүнчлэн Швейцарын Холбооны Улс хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг нягт уялдуулахад онцгой анхаарал хандуулж мэргэжлийн сургалтын хөгжлийг дэмжсээр ирсэн. Засаглалын салбарт Швейцарын Холбооны Улс төрийн захиргааны үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор нэг цэгийн үйлчилгээний сүлжээг хөгжүүлэх ажлыг амжилттай нэвтрүүлсэн билээ.
 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан