Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР ХӨГЖҮҮЛНЭ

   Төрийн албаны зөвлөлөөс УИХ-ын 2021 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолд тусгагдсан болон өргөн баригдсан зарим хууль, тогтоомжуудад эрхлэх асуудлын хүрээнд санал боловсруулах 5 ажлын хэсгийг байгууллаа. Эдгээр ажлын хэсгүүд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль, Төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хууль, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд өгөх саналыг боловсруулж, хууль санаачлагчидтай хамтран ажиллах юм.

      Мөн Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шинэтгэлийг эдийн засгийн аргаар хөгжүүлж, төрд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, хүний нөөцийн аудит, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, тухайн албан тушаалын болзол шаардлагыг хангасан боловч, ажлын байранд тэнцэхгүй, ажилдаа үр дүн гаргаагүй, тухайн албан тушаалын болзол шаардлагыг хангаагүй зэрэг зөрчил бүхий томилогдсон хүмүүсийг албан үүргээс чөлөөлөх хүртэл ажлыг шуурхай зохион байгуулж, хэрэгжилтийг хангахыг холбогдох албан хаагчдад үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10