Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Малчдыг дэмжих хөнгөлөлттэй зээлд нэмж 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэлээ

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд “Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл” багтсан. Хаврын тариалалтад 100 тэрбум төгрөг, ноолуур, ноос, арьс шир бэлтгэлийн үйл ажиллагаанд 200 тэрбум төгрөг, малчдыг дэмжих 200 тэрбум төгрөг гэсэн ангилалтай тус зээлийг арилжааны банкуудаар дамжуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байна.

Өнөөдрийн байдлаар малчид, мал бүхий иргэд нийт 182.9 тэрбум төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй авчээ.

Цаашид малчин, мал аж ахуйн үйлдвэр эрхлэгчид малынхаа үүлдэр ашиг шимийг сайжруулах, бэлчээр хамгаалах чиглэлээр зээл авах хүсэлт нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг танилцуулан хэлэлцүүлж,  малчдыг дэмжих зээлд нэмж 50 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр боллоо.

Түүнчлэн  аймаг, нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 20 мянган тонн хүртэл махны нөөц бүрдүүлэхэд 100 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан мах бэлтгэх үйлдвэрт олгох бөгөөд Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийг хариуцан төлж дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргалаа.

2 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Дууссан гэж байсаан
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10