Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хэлмэгдэгсдийг хүндэтгэн авто машинууд гэрлээ асааж явна
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр жил бүрийн есдүгээр сарын 10-нд тохиодог. Маргааш болох эл ойн өдөр Сонгинохайрхан ууланд буй хэлмэгдэгсдийн булш, Төрийн ордны баруун талд байх Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссынхон, Монголын улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдийн холбоо болон хэлмэгдэгсдийн ар гэр, үр ач нар нь хүндэтгэл үзүүлэх юм байна.
1922-1939 онд олон мянган гэмгүй хүнийг улс төрийн хэрэгт хилсээр шийтгэж, буудан хороож байсаныг тогтоосон учир 1990 онд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулсан. Ингээд 1998 оны нэгдүгээр сарын 2-нд УИХ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль баталсан.  Улс төрийн хилс хэрэгт холбогдож, цаазлуулсан бол гэр бүлийн гишүүдэд нь нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгсдэд 500 мянган төгрөг нэг удаад нөхөн олгохоор хуульд тусгасан. Одоо болтол тэр хуулийн дагуу нөхөн олговорыг өгч байгаа юм. Гэхдээ үүнийг цаг үеэ даган өөрчлөх болсон хэмээн Монголын улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн холбоо үзсээр байгаа билээ.
Маргааш 11:00-13:00 цагийн үед авто машинууд гэрлээ асаан явж, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ажээ.
Н.Энхболор
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан