Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа

Шадар сайдын тушаалаар коронавирусын эсрэг эмийн бүртгэл, нөөц хангамж, чанар, үнийн тогтвортой байдалд хяналт тавьж, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.

Вирусын эсрэг эмийн нэр төрөл, хангамжийг нэмэгдүүлэх чиглэлийг Шадар сайдын зүгээс холбогдох албаныханд өгсөн. Энэ хүрээнд вирусын эсрэг эмийн бүртгэл, чанарт Ажлын хэсэг хяналт тавихын зэрэгцээ эрүүл мэндийн байгууллагуудад байгаа нөөц хангамжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах юм.

Цаашид вирусын эсрэг эмийн нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн яам, холбогдох агентлагууд бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд 3 төрлийн эмийг нэмж оруулж ирэхээр болоод буй. Ингэснээр эмийн хангамж хүрэлцээтэй болж,үнэ тогтворжих боломжтойг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм,эмийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10