Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Ерөнхий сайд, Ёкозүна Хакухо Даваажаргал нар спортыг дэмжих чиглэлд санал солилцжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баг тамирчдынхаа хамтаар Япон улсад ирэхдээ хэдэн хэдэн албан  уулзалт хийжээ. Тухайлбал “Токио-2020” олимпын наадмын Монголын багийн элч, сумо  бөхийн 69 дэх Ёкозуна Хакухо Даваажаргалтай спортыг дэмжих чиглэлд тодорхой ажлууд дээр санал солилцсоны үр дүнд, хоёр орны хөлбөмбөгийн спорт дахь хамтын ажиллагаа улам өргөжихөөр боллоо. 

Тодруулбал Ёкозуна Хакухо Даваажаргал Ерөнхий сайдтай  хийсэн уулзалтын дараа “AC Milan”, “ЦСКА- Москва” клубт болон Японы шигшээ багт нийт 98 тоглолтод оролцож 39 гоол оруулсан алдарт хөлбөмбөгчин Кейсүкэ Хондатай уулзаж, Монголын хөлбөмбөгийн баг тамирчдыг дэмжин ажиллах талаар санал солилцсон байна. Үүний үр дүнд цар тахлын нөхцөл байдал намдмагц тэд  Монголын хөлбөмбөгийн холбоотой уулзахаар тов тогтжээ. 

Дашрамд сонирхуулахад Токио-1964 зуны XVIII олимпын наадамд Хакухо Даваажаргалын аав Х.Мөнхбат чөлөөт бөхөөр, Кейсү Хондагийн авга ах завины  төрөлд оролцож байжээ. 

Токиогийн тэнгэрт Монголчууд амжилтаар буухиалж, төрийн далбаагаа олонтоо мандуулахын төлөө хичээн зүтгэж байна. Олимпын 6 дахь өдрийн дараах байдлаар манай баг тамирчид 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаараа дэлхийн 206 орноос 40-р байрт бичигдэж байна.

1 Сэтгэгдэл
Тийм ээ
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10