Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Тусгаарлах үйл ажиллагаа явуулсан газруудад 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо

Цар тахлын улмаас тэг зогссон аялал жуулчлалын салбарын зарим аж ахуй нэгжүүд болох Улаанбаатар хотын бүс нутагт хамаарах зочид буудал, амралтын газрууд 2020 оны 10 сараас иргэд, төрийн албан хаагчдыг тусгаарлах ажлыг зохион байгуулсан юм.

Хэдийгээр эрсдэлтэй ч гэсэн тасалдсан орлогоо нөхөх, ажлын байраа хадгалах боломжийг бүрдүүлсэн давуу талтай.
Гэвч дээрх үйл ажиллагааны төлбөр нийт 1,7 тэрбум төгрөг өнөөг хүртэл олгогдоогүй нь салбарын төлөөлөлтэй хийсэн уулзалтуудаар удаа дараалан яригдсаныг Н.Уртнасан сайд анхааралдаа авч ажиллалаа.
Аялал жуулчлалын салбар 2020 онд 1,5 их наяд төгрөгийн алдагдал хүлээж, тус салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд хоёр жил орчим сул зогсож, санхүүгийн хямралд өртөөд байгаа.
Иймд нэн тэргүүнд тавьж шийдвэрлэх тухай хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан засгийн газарт танилцуулж, хэлэлцүүлэх хүсэлтийг Улсын онцгой комисст хүргүүлж өнгөрсөн 7 хоногт засгийн газрын хуралдаанд танилцуулагдаж, 7 сарын 28-ны өдрийн хуралдаанаар эцэслэн, Сангийн яамнаас санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо.
Тус салбарт үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн 10 гаруй байгууллагын төлөөллүүдтэй салбарын сайд хэд хэдэн удаагийн уулзалт хийж тулгамдсан асуудлуудыг сонсож, шат дараатай шийдвэрлэх, санал хүсэлтийг чөлөөтэй хүлээн авч ажиллахаа мэдэгдэж байсан нь ийнхүү ажил хэрэг болон үргэлжилж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10