Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 36 удаа тохиосны 19 нь ард иргэдэд мэдрэгдэм хүчтэй байжээ

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. 

 Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл нь 2020-2021 онд  эрхзүйн орчинг сайжруулах,  гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, үйл ажиллагааг сурталчлах, иргэд олон нийтийг дадлагажуулах зэрэг дөрвөн чиглэлд нийт 40 ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

Байнгын ажиллагаатай зөвлөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 21 дүгээр зарлиг, Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор байгуулагдан, 10 дахь жилдээ ажиллаж байна.

Хүчтэй газар хөдлөлтийн талаарх мэдээллийг шуурхай зарлан мэдээлэх, энэ чиглэлээрх байгууллага хоорондын хамтын ажиллагааны харилцан уялдааг сайжруулах ажлын хүрээнд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт магнитуд нь 4.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт болсон үед тухайн газар хөдлөлтийн талаарх мэдээллийг ШУА-ийн ООГХ–гээс ОБЕГ-ийн Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд шуурхай дамжуулах системийг бүрдүүлэн, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

“Газар хөдлөлтийн анхдагч мэдээлэл”-ийг автоматаар боловсруулахдаа олон улсад хэрэглэгдэж буй газар хөдлөлтийг автоматаар тооцоолох SeisComP программ хангамжийг ашиглаж байна. SeisComP нь хүчтэй газар хөдлөлтийг бүртгэсэн 6 станцын мэдээллийг ашиглан  тухайн газар хөдлөлт болсон хугацаа, газар зүйн байрлал болон магнитудыг тодорхойлдог.   

Шинжлэх Ухааны Академийн эрдэмтдийн хийж гүйцэтгэсэн Монгол орны газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургийг шинэчлэн зохиох судалгааны ажлын үр дүнгээр 2019 оны байдлаар манай орны нутаг дэвсгэрийн 76% нь газар хөдлөлтийн 7 болон түүнээс дээш баллын чичирхийлэл үүсэх магадлалтай бүсэд орж байна.

Он гарсаар 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 39,786 газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Үүнээс магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 36 удаа тохиосноос 19 газар хөдлөлт нь ард иргэдэд мэдрэгдэм хүчтэй хөдлөлтүүд болжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10