Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаа есдүгээр сард эхэлнэ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Францын төрийн сангийн зээлээр Онцгой байдлын ерөнхий газраас БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны анги нэгж байгуулах төслийг хэрэгжүүлж буй.

Төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад Агаараас эрэн хайх, аврах Нисэх хүчний нэгж шинээр байгуулан нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх 3 эмчийг сургаж дадлагажуулж байна. 

Мөн Агаараас эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх үйл ажиллагаанд зориулан тоноглогдсон Airbus EC-145 T-1 загварын 3 нисдэг тэрэг, нисгэгч нарыг сургах бага оврын 1 нисдэг тэрэг, симулятор нийлүүлж, нисдэг тэрэг байрлах ангарыг байгуулаад байна.

Францын “Хэли-Юнион” компаниас нийлүүлж буй эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын түргэн тусламж, авран хайх ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг инженер техникийн баг угсарч дууссан. Ирэх 11 дүгээр сард дахин нэг нисдэг тэрэг оруулж ирэх юм.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр анги байгуулах бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

Тэрбээр, хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа уг төслийг амжилттай, үр дүнтэй эрчимжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч буйг онцлоод коронавирусний халдвараас шалтгаалан гэрээнд заасан ажлууд хугацаа алдах асуудал гарч байгаа хэдий ч нисгэгчдийг сургаж дадлагажуулах гэрээг сунган аюулгүй байдлыг бүрэн хангуулахад хяналт тавьж ажиллана гэлээ.

Мөн Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг ирэх eсдүгээр сард эхлүүлэх бэлтгэл ажлыг хийж, хамтарсан туршилтын нислэгүүдийг үйлдэх нөхцөл боломж бүрдүүлэхийн тулд шаардлагатай бүх ажлыг хэрэгжүүлж ажиллахыг ОБEГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд даалгалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10