Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард багтаан сонгон шалгаруулна “Эрдэнэс Оюутолгой“-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана “Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална
Г.Занданшатар: Зуны сар зургаа биш иймд намрын ажилдаа шуурхай орцгооё

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.08.17) “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсохооор Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо болон Тамгын газрын удирдлагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа.

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 02 дугаар тогтоолд 30 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгагдсанаас 12 хуулийг Улсын Их Хурал хэлэлцэн баталсан, ирэх намрын чуулганаар нэн яаралтай батлах шаардлагатай хэд хэдэн чухал хуулийн төсөл хүлээгдэж байгаа тул бэлтгэл ажлын явц болон бусад асуудлыг хэлэлцэхээр энэхүү уулзалтыг зохион байгуулж байна хэмээн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглэв.

Тус тогтоолын хэрэгжилтийн талаар Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан мэдээлэл хийсэн юм. Нийт 31 хуульд өөрчлөлт оруулахаар тогтсон бөгөөд үүнээс 2021 оны наймдугаар сарын байдлаар Улсын Их Хурал 12 хуулийг хэлэлцэн баталсан, хэлэлцүүлгийн шатанд 4 хуулийн төсөл байна. Үүнд, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэлэлцүүлгийн шатанд байгаа, ирэх намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх шаардлагатай хуулийн төслүүдийн нэг юм. Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл нь хэлэлцүүлгийн шатанд байна гэв.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан нар Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл, судалгаа танилцуулав.  

Мэдээлэлтэй холбогдуудан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хуулийн төслийн боловсруулалтын талаар холбогдох албан тушаалтнуудад чиглэл өгч, ирэх аравдугаар сард төсөв хэлэлцүүлэхээс өмнө холбогдох хэлэлцүүлгийг зохион байгуулахыг үүрэг болгов.

 

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурал дахь Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга О.Номинчимэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар болон албаны бусад хүмүүс оролцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан