Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН VI ЧУУЛГА УУЛЗАЛТАД ЦАХИМААР ОРОЛЦОНО

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд цахимаар оролцож, үг хэлнэ.

Зургаа дахь удаагаа болж буй энэхүү уулзалт энэ онд холимог хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа тул зарим зочид цахимаар оролцож байна. Чуулга уулзалт "Өөрчлөгдөж буй ертөнцөд алс Дорнодын шинэ боломжууд" сэдвийн дор явагдаж байгаа юм.

Чуулга уулзалтаар эрчим хүч, хөдөө аж ахуй, мод боловсруулах үйлдвэр, аялал жуулчлалын чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх хэтийн төлөвийн талаар мөн хэлэлцэх ажээ.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт хамгийн сүүлд хоёр жилийн өмнө зохион байгуулагдсан юм.

COVID-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас өнгөрсөн онд цуцлагдсан чуулган энэ сарын дөрвөний өдөр хүртэл үргэлжилнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10