Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард багтаан сонгон шалгаруулна “Эрдэнэс Оюутолгой“-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана “Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална
Шинэ үеийн татварын албаны 30 жилийн ойн мэнд хүргэе

Улсынхаа сан хөмрөгийг арвижуулах ариун үйлсэд хүчин зүтгэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн нийслэл, дүүргийн татварын албаны ахмадууд, тэдний залгамж халаа болсон үе үеийн төлөөлөл, эдүгээ ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагч та бүхэндээ “ШИНЭ ҮЕИЙН ТАТВАРЫН АЛБАНЫ 30 ЖИЛ”-ийн ойн мэнд дэвшүүлье.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын  улмаас эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед ажлын байраа хадгалан үлдэж, бүрэн эрхт улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний соёл, боловсрол, ахмад үеийнхний халамж, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг санхүүгийн эх үүсвэрээр хангаж буй татвар төлөгч та бүхэндээ нэн түрүүнд талархал илэрхийлж байна. Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн барих Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хууль нь төрийн зүгээс татвар төлөгчдийг бүхий л боломж, нөхцөлөөр дэмжиж, орлогоо нэмэгдүүлэхэд нь туслах эрх зүйн чухал шинэчлэл гэдгийг та бүхэндээ дуулгая.

Жарны талыг туулсан “Шинэ үеийн татварын алба” нь бүрэн цахимжсан, татвар төлөгчдийн хэрэгцээ шаардлагад тохирсон,  олон улсын татварын харилцааны зарчмуудыг нэвтрүүлсэн орчин үеийн чадварлаг баг, хамт олон болон бүрэлджээ. Улс, нийслэл, орон нутгийн төсвийг бүрдүүлэн, татварын хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх эрхэм үүрэгт хүчин зүтгэж, шинэ үеийн татварын тогтолцоог бүрдүүлэхэд мэдлэг, чадвараа дайчлан ажилласан татварын албаны анхдагчид, үе үеийн татварын байцаагчид, өнөөдөр хамтдаа зүтгэж буй та бүхэнд  чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол Улсынхаа, Улаанбаатар хотынхоо гэрэлт ирээдүй, гэгээн замналыг хамтдаа бүтээлцэж байгаа татвар төлөгчид, татварын албаныхан, та бид хамтран ойлголцож, хамтдаа урагшлах нь чухал байна. Хөгжлийн түүчээ болсон та бүхнийг цар тахлын үед хамтдаа, хүчтэй байж, төрөлх хотоо хөгжүүлэхийн төлөө гар, сэтгэл нийлэн ажиллахыг уриалж байна.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан