Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
COVID-19-ИЙН ХАЛДВАРЫН ТАРХАЛТ ИРЭХ 6 САРД Ч ҮРГЭЛЖИЛНЭ ГЭЖ СУДЛААЧИД АНХААРУУЛАВ

Дэлхий даяар COVID-19-ийн халдварын тархалт ирэх зургаан сард ч үргэлжилнэ гэж судлаачид анхаарууллаа. Дэлхийн нийт хүн амын 90-95 хувь нь халдварын эсрэг дархлаатай болсноор халдварыг хумьж чадна гэж тооцоолж байна.

Дархлаажуулалтын явц сайн байгаа АНУ, Их Британи, ОХУ, Израилд COVID-19-ийн халдварын тархалт оргил үедээ хүрээд байгаа юм. Харин Дани, Сингапур зэрэг улс халдварыг харьцангуй сайн хумьж байгаа гэдэг утгаараа хязгаарлалтын арга хэмжээгээ сулруулсан байна. БНХАУ, Хонгконг ч халдварын тархалтыг бууруулахаар эрчимтэй ажиллаж байгаа юм.

Европын Холбоо, Хойд Америк, БНХАУ вакцинжуулалтаар тэргүүлж байгаа бол Африкийн ихэнх улс хүн амынхаа тав хүрэхгүй хувийг л вакцины бүрэн тунд хамруулжээ.

Үүнээс гадна Их Британи ирэх долоо хоногоос эхлэн 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулахаар болсон байна. Ингэснээр хүүхдүүдийн хичээл сургалтыг үргэлжлүүлэхэд дэмжлэг болно гэж тус улсын Засгийн газар үзэж байгаа ажээ.

 

Эх сурвалж:http://bloombergtv.mn/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан