Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ЭМД-ын сангаас Зүрхний болон гол судасны төрөлхийн гажиг засах мэс засалд 1,1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 03 дугаар тогтоол хэрэгжиж энэ оны 3-р сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр хүүхдийн төрөлхийн гажиг засах бүх төрлийн мэс заслын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцаж иргэн-даатгуулагчдыг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээс сэргийлж байна.

Тухайлбал, уруул тагнайн сэтэрхий, зүрхний болон гол судасны төрөлх гажиг, томоохон артер, вен, захын судасны гажиг, эр бэлэг эрхтний төрөлх гажиг, хоол боловсруулах тогтолцооны бусад төрөлх гажиг гэх мэт  мэс заслын зардлыг иргэн-даатгуулагчаас хамтын төлбөр гаргахгүй байх зохицуулалтыг хийсэн. Эдгээр мэс заслууд нь 329 мянгаас 7 сая төгрөг хүртэлх үнэтэй бөгөөд бүх зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж байна. Тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш буюу хагас жилийн хугацаанд Зүрхний болон гол судасны төрөлхийн гажиг засах Q21 оношоор хийгдсэн нийт 168 хагалгаанд ЭМД-ын сангаас 1,1 тэрбум төгрөгийн санүүжилтийг олгоод байна. Тодруулбал, улсын эмнэлгийн 47 хагалгаанд 232,638,791 төгрөг, хувийн эмнэлэг /Сонгдо/ 121 хагалгаанд 949,798,619 төгрөгийн санхүүжилтийг тус тус шийдвэрлэн ажиллалаа.

Эх сурвалж:ЭМДЕГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан