Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард багтаан сонгон шалгаруулна “Эрдэнэс Оюутолгой“-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана “Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална
Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын явцын талаар танилцууллаа

Засгийн газрын өнөөдрийн /2021.09.15/ ээлжит хуралдаанд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Гашуунсухайт хилийн боомтын өнөөгийн нөхцөл байдал, шинээр байгуулж буй Чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын явцын талаар танилцууллаа.

Терминалыг ашиглалтад оруулах ажлын хүрээнд нүүрс олборлогч аж ахуйн нэгжүүдийн шаардлагатай бэлтгэлийг хангуулах, худалдан авагч аж ахуйн нэгжүүдтэйгээ нүүрс тээврийн төлөвлөгөөг өдөр бүрээр нарийвчлан гаргаж, гаалийн урьдчилсан бүрдүүлэлт хийх зэрэг ажлыг энэ сарын 23-ны дотор багтаан хийж гүйцэтгэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад даалгалаа. Терминал байгуулах ажлыг энэ оны долдугаар сарын 6-наас эхлүүлсэн юм. Чингэлэг тээврийн терминал нь 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, өдөрт 8100 чингэлгээр тээвэр хийж, жилд найман сая тн нүүрс экспортолж эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан