Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана
Г.Ёндон: Маргааш ОХУ-ын нийлүүлэгч компанитай уулзана. Мөн БНХАУ-ын Элчин сайдтай ярилцаж байгаа

Монгол Улсад шатахууны хомсдол үүсэж, шатахуун импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүд өчигдрөөс эхлэн хязгаарлалт тогтоогоод буй.

Мөн Улаанбаатар хотод шатахууны ердийн хэрэглээний дөрөв хоногийн нөөц үлдсэн тухай ч мэдээлэл гараад байгаа юм. Үүсээд буй эдгээр нөхцөл байдлыг зохицуулахаар салбарын яам нь ямар арга хэмжээг авч буйг тодрууллаа.

"Шатахууны нийлүүлэлтийг хангах зорилгоор маргааш ОХУ-ын нийлүүлэгч компанитай уулзана. Мөн БНХАУ-ын Элчин сайдтай ярилцаж байгаа"

УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор авдаг. Үүнийг гэрээгээр зохицуулж, харилцан үүрэг хүлээж ажиллаж байна.

2014 оноос хойш ОХУ-ын нийлүүлэгч талтайгаа жил бүр шатахууны төрлөөс хамаарч хэр хэмжээтэйг авахаа тодорхой зааж, гэрээгээ хийж ирсэн. 2018 онд гэрээнд зарим өөрчлөлтийг хийхдээ дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулж, худалдан авдаг болсон юм.

Үүсээд буй нөхцөл байдлын зохицуулахын тулд арга хэмжээг авч эхлээд байгаа. Тухайлбал, манай төлөөлөгч нар ОХУ-д очсон. Маргааш ОХУ-ын нийлүүлэгч компанитай уулзалт хийнэ. Мөн БНХАУ-ын Элчин сайдтай сая уулзан, шатахуун тээвэрлэн авчрах вагоныг ойрын хугацаанд замд гаргах боломжийн талаар ярилцлаа" гэлээ.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан