Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв Боловсролын сайд монголын түүх, археологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч эрдэмтдийг хүлээж авлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Андрей Дудатай уулзлаа

 

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлт 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтан авч дурсгалын зураг авахуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Андрей Дудагийн хүсэлтээр уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.

БНПУ Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч, Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа дахин нээхээр болсонд талархал илэрхийлэв. Мөн дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах, уламжлалт, найрсаг харилцааг харилцан сонирхсон бүх салбарт бэхжүүлэхэд бэлэн байгааг тэмдэглэв.

Төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, тэр дундаа орчин үеийн дэвшилтэт технологи бүхий экспортын баримжаатай жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хамтрах талаар Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэлэлцэнэ гэдэгт найдаж байгааг илэрхийлэв.

Польшийн тал ойрын хугацаанд өндөр түвшний айлчлал хийж, Элчин сайдын яамаа албан ёсоор нээх болсныг Ерөнхийлөгч Андрей Дуда хэллээ. Хоёр улс эдийн засаг, шинжлэх ухаан, залуучуудын солилцооны хөтөлбөрөөр харилцаа, хамтын ажиллагаагаа баяжуулах  зэрэг санал тавилаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
BREATH OF GOBI 2026.08.10