Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ЭМЯ:"Амьгүй төрөлтийн өнөөгийн байдал" сэдэвт цахим хурал боллоо

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас амьгүй төрөлтийн бүртгэл мэдээллийг танилцуулах, хэлэлцүүлэх зорилгоор "Амьгүй төрөлтийн өнөөгийн байдал" сэдвээр цахим хурал зохион байгуулав.

Уг хуралд 21 аймаг, ЭХЭМҮТ, Налайх, Амгалан амаржих газар, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргийн ЭМТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, аймгийн ЭМГ-ын эх барихын асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөх эмч, нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, өрх, сумын ЭМТ-ийн эмч, эх баригч нар бүхий 105 эмч, мэргэжилтнүүд цахимаар холбогдон оролцлоо.

Цахим хуралд:

  • “Амьгүй төрөлтийн бүртгэл, мэдээллийн өнөөгийн байдал” ЭХЭМҮТ-ийн ТСА-ны судлаач эмч Г.Батзул,
  • “Амьгүй төрөлтийн үеийн тусламж үйлчилгээ” сэдвээр АУ-ы доктор, клиникийн профессор, эх барих эмэгтэйчүүдийн эмч Ж.Отгонбаатар мэдээлэл хийлээ.

Энэхүү цахим хурал нь улсын хэмжээний амьгүй төрөлтийн өнөөгийн байдал, төрөлтийн үеийн тусламж үйлчилгээнд анхаарах зүйлсийг хэлэлцүүлж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн ач холбогдол бүхий хурал боллоо.

Эх сурвалж: ЭМЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан