Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Ази тивийн сүүний түншлэлийн зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элссэний 60 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ойг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газартай хамтран “Ази тивийн сүүний түншлэлийн хэтийн төлөв” зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа нар үг хэллээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан “Dairy Asia” Ази тивийн сүү үйлдвэрлэлийн индрийг 2014 онд үүсгэн байгуулсан. “Ази тивийн сүү үйлдвэрлэл” индэрийн үйл ажиллагааг тогтмолжуулах, цар хүрээг нь өргөтгөх, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, Ази тивд сүү үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх зорилгоор Нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатар хотноо байгуулсан. Тус байгууллагын зорилго нь Ази тивд нийгмийн хариуцлагатай, байгаль экологид ээлтэй сүүний салбарыг хөгжүүлэх, хөдөө орон нутгийн иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, хүнсний шим тэжээллэг чанарыг сайжруулах, орон нутгийн болон бүс нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад оршиж байна.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улсын байгаль, цаг уурын онцлог нөхцөл, монголчуудын мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах уламжлалт технологийн давуу талыг ашиглан экологийн цэвэр бүтээгдэхүүний брэндийг бий болгон хөгжүүлэх замаар сүүний үйлдвэрлэлийг амжилттай хөгжүүлж дотоодын хэрэгцээг бүрэн хангах, улмаар экспортлох өргөн боломж бий бөгөөд, энэ чиглэлээр гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, экспортын эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд ГХЯ-ны зүгээс анхаарч ажиллаж байна. Мөн Монгол Улс Ази тивийн сүү үйлдвэрлэлийн санаачилгыг манлайлж, Ази тивийн сүүний түншлэлийг Зүүн хойд Ази, Төв Ази, Баруун Азийн бүс нутагт өргөжүүлэх, энэ түншлэлийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарт хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч байна” гэсэн юм.

Ази тив нь дэлхийн хүн амын 60 гаруй хувь, сүү үйлдвэрлэлийн 40 орчим хувийг бүрдүүлдэг онцлогтой. Тус тивд 48 улс орон байгаагаас “Ази тивийн сүү үйлдвэрлэл” санаачилгад одоогоор Монгол, Тайланд, Хятад, Шри Ланк, Бутан, Бангладеш, Индонези, Афганистан, Филиппин, Энэтхэг, Мьянмар, Непал, Вьетнам гэсэн 13 улс нэгдээд байна.

Уулзалтад Монгол Улсад суугаа гадаад улсын Элчин сайд, дипломат байгууллагын ажилтнууд, олон улсын болон бүс нутгийн байгууллагын төлөөлөгчид, мөн Монгол Улсаас холбогдох яам, агентлаг, сүүний мэргэжлийн холбоо, зөвлөлийн төлөөлөгчид оролцов. 

Уулзалтаар Ази тивийн сүүний түншлэлийн хэтийн төлөв, Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагаа, цаашдын зорилт, мөн Монгол Улсын сүүний салбарын өнөөгийн байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга, мэдээлэл хийж хэлэлцүүллээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан