Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
СЕХ: Нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд зохион байгуулна

Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд буюу Бямба гарагт зохион байгуулахаар болсон талаар СЕХ-ноос мэдээллээ. 

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өчигдөр 07:00-22:00 цагийн хооронд Хэнтий аймаг, СХД-т болсон. Энэ удаагийн нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тул ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүссэн.

Тус хоёр тойрогт нийт 148 хэсгийн хороо байгаагаас зөвхөн 17 хэсгийн хороонд сонгогчдын ирц хүрсэн байна. Ингэснээр 131 хэсгийн хороонд нэмэлт санал хураалт явуулах юм

Үүнтэй холбогдуулан өнөө өглөө СЕХ хуралдаж, сонгуулийн ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах товыг тогтжээ. 

Харин нэмэлт санал хураалтын зардлын тухайд СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Хоёр тойргийн сонгуулийн нийт зардал 2.2 тэрбум төгрөг. Үүнээс СЕХ-ны шууд зарцуулах төсөв нь 1.8 тэрбум төгрөг. Тэгэхээр нөхөн сонгуулийн зардалдаа багтааж нэмэлт санал хураалтыг зохион байгуулна" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан