Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцлөө Ерөнхий сайд 14 цагт Боловсролын сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлж, томилох асуудлыг танилцуулна
Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган” Төрийн ордонд эхэллээ.

Чуулганаар дээрх байгууллагуудын бие даасан, хараат бус байдалд тулгамдаж буй бэрхшээл, асуудлыг хэлэлцэн, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн төлөө шударга, хараат бус шүүх, прокурорын шинэчлэлийг хэрэгжүүлэх шийдэл, арга хэмжээг тодорхойлох юм.

  • Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг- “Шүүхийн шинэчлэл, бие даасан байдал, чиг үүрэг, хариуцлага”
  • Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат: “Эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах асуудал”
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр: “Шүүхийн захиргааны шинэтгэл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”
  • Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа “Шударга ёс хамтын ажиллагаа”
  • Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд: Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал, шийдвэрлэх арга зам”
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Загджав: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилт”
  • Тагнуулын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга А.Бат-Эрдэнэ : “Төрийн болон албаны нууцын тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудал, хэрэгжүүлэх арга зам”
  • Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан: “Шударга шүүхээр шүүлгэх эрх, цахим шилжилт, ухаалаг шүүх”
  • Академич, МУИС-ийн Эмерит профессор С.Нарангэрэл: “Монгол Улс дахь хууль зүйн боловсрол бас ёс зүйн тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл тавина.

Мөн “Шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдал ба хуулийн засаглал”, “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаа ба хүний эрх, эрх чөлөө”, “Хуульч бэлтгэх тогтолцоо ба хуульчийн сахилга, хариуцлага” сэдвээр салбар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Санал, дүгнэлтүүдийг нэгтгэн зөвлөмж гаргах юм.

Үндэсний чуулганд шүүх, прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, олон улсын байгууллагын удирдлага, ажилтан, алба хаагчид оролцож байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан