Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарт сахилгын шийтгэл хүлээлгэж АН-ын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хаслаа

Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийв. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат хэвлэлийн хурал зарлаж /2021.10.18/ дараах гурван асуудлаар мэдээлэл өгөв.

1. Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооноос гаргасан шийдвэрийг танилцууллаа. Үүнд, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарт сахилгын шийтгэл хүлээлгэж Ардчилсан намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасахаар тусгажээ.

2. Иргэд үзэл бодлоо илэрхийлж үг хэлэх эрх өдрөөс өдөрт хумигдаж байна. Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хууль бусаар цагдан хорьж байгаа ба тухайн иргэд уг асуудлыг эсэргүүцэн өлсгөлөн зарлаад байна. Эдгээр асуудалтай холбогдуулан УИХ-ын Хүний эрхийн дэд хороо яаралтай хуралдаж нээлттэй сонсгол хийхийг шаардав.

3. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн ирц хүрээгүй дахин санал хураалт явуулсан ч ирц 50 хувьд хүрсэнгүй. Уг нь 50 болон түүнээс дээш хувийн ирцтэй байж сонгууль хүчинтэй болох тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж буй. Сонгуулийн ирцийг 50 хувьд хүргэх зорилгоор дахин санал хураалт явуулдаг зарчимтай. Ардчилсан нийгмийн зарчим ч ийм. Гэвч эрх баригчид хууль зөрчиж байна гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан