Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Хөлдөх эрсдэлтэй барааг татан авахад онцгой анхаарал хандуулж өгөхийг Цай Вэньруй Элчин сайдаас хүслээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар 2021 оны 10 дугаар сарын 18-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав.

Уулзалтаар сайд нар хоёр улсын зам, тээвэр болон хүнс, хөдөө аж ахуйн салбарын асуудал, боомтуудад үүсээд буй ачаа тээврийн хүндрэлийн талаар санал солилцлоо. Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан хугацаа нь дуусах, хөлдөх эрсдэлтэй бараа бүтээгдэхүүнийг татах, Тяньжин боомтод Монгол Улсын ачаатай чингэлгүүд саатаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд Цай Вэньруй Элчин сайдыг онцгой анхаарал хандуулж дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Мөн талууд саяхан болсон хоёр улсын Ерөнхий сайд нарын цахим уулзалтаар яригдсан салбарын асуудлуудыг шийдвэрлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан