Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар алба хаагчдад зориулсан сургалтыг цахимаар зохион байгуулж байна

Цагдаагийн байгууллагаас алба хаагчдын мэдлэг, ур чадварыг мэргэшүүлэх тал дээр онцгой анхаарч сургалтуудыг үе шаттай зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаад “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий албан хаагчдын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар цагдаагийн алба хаагчдад зориулсан сургалт”-ыг энэ оны 10 дугаар сарын 26, 27-нд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Сургалтын нээлтийн арга хэмжээнд өнөөдөр /2021.10.26/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн хурлын танхимд болж, нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр, Л.Энхбилэг, Шүүхийн хараат бус байдлыг хангах хэлтсийн дарга, Х.Билгүүнзаяа, Ханнс Зайделийн сангийн Монгол дахь эрх зүйн боловсролын байгууллагын төлөөлөгч Б.Мөнхжаргал болон бусад албаны хүн оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан