Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа Иргэн бүрийн Нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөг болж нэмэгдлээ ХЭҮК: Цэрэг, цагдаагийн алба хаагч бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд хүний эрхийн үнэлгээ хийнэ Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн боллоо Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ Дөрөвдүгээр сард 5356 иргэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ “Хүслэн 2026” хувцас загварын улсын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа Бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг дэмжих “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлнэ БАЯНТЭС СУМАНД 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН ИЖ БҮРЭН ЦОГЦОЛБОР БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРОВ
Шатахууны нийлүүлэлт тогтворжиж байна

 

Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэглээний 95 хувийг ОХУ, 5 хувийг БНХАУ хангадаг. 2021 оны аравдугаар сарын 25-ны байдлаар ОХУ-аас 13550 тонн, БНХАУ-аас 12250 тонн, нийт 25800 тонн АИ-92 автобензин импортлоод байна. Энэ аравдугаар сард ОХУ-ын Роснефть НХН-ийн Ангарскийн ГТБҮ-ээс 54880 тонн, БНХАУ-ын Петрочайна интернейшнл компанийн Хөх хотын ГТБҮ-ээс 20000 тонн АИ-92 автобензин импортлохоор төлөвлөсөн.

Ангарскийн ГТБҮ-ийн үйл ажиллагаа 10 дугаар сарын 17-ноос эхлэн тогтворжиж хоногт 17-95 вагон буюу 1000-5500 тн АИ-92 автобензины ачилтыг хийж эхэлсэн. Мөн Хөх хотын ГТБҮ-ээс 25-наас эхлэн 7750 тонн АИ-92 автобензин ачуулсан байна.

Улаанбаатар хот болон бусад суурин газруудад АИ-92 автобензины түгээлтийг шуурхай хийж байна. Тухайлбал, 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд: 

  • Баруун бүсийн Цагааннуур, Боршоо боомтоор АИ-92 автобензиний хангамж түгээлт хэвийн явагдаж байна.
  • Улаанбаатар хот болон зарим нэг суурин газруудын агуулахаас НИК, МТ, Тэс петролеум, Шунхлай, Газ-Ойл, Ундрага Увс, Монсуль зэрэг ААН-үүд Төвийн болон Хангайн бүсийн аймгууд болох Төв, Говь-Алтай, Увс, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Булган, Сэлэнгэ, Говьсүмбэр зэрэг аймаг, зарим сумдад 570 орчим тонн, Зүүн 3 аймагт 150 тонн АИ-92 автобензин ачуулан түгээлт хийсэн.
  • НИК, МТ, Сод монгол, Шунхлай ХХК-нууд нь Дархан, Эрдэнэт өртөөнд 16 вагон цистерн буюу 960 орчим тонн АИ-92 автобензин буусан ба Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ зэрэг аймагт түгээлт хийж эхэлсэн. Түүнчлэн Ангарскийн ГТБҮ-ээс Баянтүмэн өртөө хаягаар /Чойбалсан хот/ 10 дугаар сарын 21-нд 5 вагон цистерн буюу 300 тонн АИ-92 автобензин ачсан болно.

ОХУ-ын Ангарскийн ГТБҮ-ээс 10 дугаар сарын 23-ны өдрөөс ачилтын хэмжээ эрс нэмэгдэн 95 вагон цистерн ачсан ба уг ачилтаас 47 вагон цистерн буюу 2800 орчим АИ-92 шатахууныг Дархан, Эрдэнэт, Сүхбаатар, Сайншанд, Чойр, Чойбалсан зэрэг хот суурин газруудад хаяглан ачилтыг хийсэн ба 10 дугаар сарын 27-ноос тухайн бүс нутагт түгээлт хийгдэн хангамж жигдэрч эхэлнэ.

Монгол Улсын АИ-92 автобензины хоногийн дундаж хэрэглэгээ 1330 тонн, Үүнээс Улаанбаатар хот-850 тонн, Хангайн болон Төвийн бүс-265 тонн, Баруун болон Зүүн бүсийн хэрэглээ 215 тонн орчим байдаг гэж УУХҮЯ-наас мэдээлэв. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан