Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
БГД-ийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт болов

Баянгол дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас зохион байгуулсан Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт өндөрлөлөө.

Тус сургалтаар “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, үйл ажиллагаа” сэдвээр Удирдлагын академийн багш Доктор, профессор Я.Бямбаяр, “Орон нутгийн төсвийн удирдлага” сэдвээр Доктор, профессор Л.Отгонтуяа нар, “Хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн зохицуулалт” хичээлийг С.Ганцэцэг, "Манлайлах ур чадварын хөгжил" хичээлийг Доктор, дэд профессор Т.Алтанцэцэг нар тус тус удирдан явууллаа.

Нутгийн өөрөө удирдах байгууллагад ард иргэдийнхээ итгэл дэмжлэгээр сонгогдон ажиллаж буй улс төрийн намуудын төлөөлөл 41 төлөөлөгчийн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах зорилгоор цахим, танхим хосолсон нийт 16 цагийн сургалтыг, Удирдлагын академи, Мэргэжил дээшлүүлэх институтэд захиалан зохион байгууллаа гэж БГД-ийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан