Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭМДЕГ:Гэрээт эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлийн нэхэмжлэхээ цаг тухайд нь үнэн зөв ирүүлэхийг анхааруулж байна

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өнөөдрийн байдлаар Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 2600 гаруй байгууллагатай “Эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах” гэрээг байгуулан, иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээнд чанарын хяналт хийж санхүүжилтийг шийдвэрлэн ажиллаж байна. Энэ хүрээнд гэрээт байгууллагуудын гэрээний хэрэгжилтийг хангуулах зорилгоор долоо хоног бүр газар дээрх хяналт-шалгалтын ажлыг зохион байгуулдаг.

Энэ долоо хоногт “Энх-Ундарга” ХХК-ийн эмнэлэг болон “Энх-саран” сувилалд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь заалт, Нэхэмжлэлийн цахим хяналтын үр дүнг үндэслэн газар дээрх лавшруулсан хяналт, шалгалтыг хийлээ.

“Энх-Ундарга” ХХК-ийн эмнэлэгт хийсэн хяналт-шалгалтаар онош хувирган гүйцэтгэлийн нэхэмжлэхээ илгээсэн, даатгуулагч-иргэнээс “Иргэний хариуцах төлбөр”-өөс өөр нэмэлт төлбөр авсан зэрэг зөрчлүүд илэрлээ. Тодруулбал, “Эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам”-ын 6.1-т “Холбогдох оношийг өндөр өртөг бүхий оношийн бүлэг рүү хувирган нэхэмжлэх зэрэг хууран мэхлэх зөрчил гаргасан нь нотлогдсон бол холбогдох хууль, журам, гэрээнд заасан хариуцлагыг хүлээлгэнэ” гэж заасны дагуу онош хувиргасан 13 тохиолдлын 2,747,436 төгрөгийг, мөн 6.2-т “Эрүүл мэндийн байгууллага нь энэхүү журмын 5 дугаар бүлэгт заасан “Иргэний хариуцан төлөх төлбөр’’-өөс өөр төлбөрийг иргэнээс авсан тохиолдолд нэмэлт төлбөрийн хэмжээтэй дүйцэх санхүүжилтийг дараагийн санхүүжилтээс бууруулах, дахин давтагдвал гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авна.” гэж заасны дагуу 110 иргэнээс авсан нэмэлт төлбөр болох 33,815,282 төгрөгийг тус тус дараагийн санхүүжилтээс бууруулж, зөрчлийг давтан гаргахгүй байх, гэрээний үүргээ хэрэгжүүлэн ажиллахыг мэдэгдэж албан шаардлага хүргүүллээ.

Харин “Энх-Саран” сувилалд явуулсан хяналт-шалгалтаар онош хувиргасан, сувилуулагчийн картан дээрх үндсэн оношоор нэхэмжлээгүй, ICD10 ангиллаар онош тавьсан боловч уламжлалт анагаах ухааны оношоор нэхэмжилсэн, ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолд тогтоолд заагдаагүй онош тавьсан боловч уг тогтоолын оношоор нэхэмжилсэн, хуурамч нэхэмжлэл илгээсэн зэрэг зөрчлүүд илэрч нийт 64 тохиолдлын санхүүжилт болох 25,481,802.00 төгрөгийг дараагийн санхүүжилтээс бууруулах, зөрчлийг давтан гаргахгүй байх, гэрээний үүргээ хэрэгжүүлэн ажиллахыг мэдэгдэж албан шаардлага хүргүүллээ.

Цаашид гэрээт эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлийн нэхэмжлэх, санхүүгийн анхан шатны баримтуудаа цаг тухайд нь үнэн зөв, алдаагүй илгээхийг ЭМДЕГ-аас анхааруулж байна.

1 Сэтгэгдэл
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
Хамгийн их уншсан