Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Радио долгионоор хавдрыг түлэх эмчилгээний "Мастер класс 2021" сургалт зохион байгуулагдав

Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Монголын интервеншналь радиологийн нийгэмлэгтэй хамтран өндөр давтамжит радио долгионоор хавдрыг түлэх эмчилгээний "Мастер класс 2021" сургалтыг 2021 оны 10 дугаар сарын 27-29-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээ буюу Radio frequency ablation (RFA) эмчилгээ нь зовиур багатай ялангуяа элэг, бөөр, уушиг, бамбай булчирхай, нойр булчирхай, умайн хавдруудыг бүрэн эмчилж эдгээх боломжтой орчин үеийн дэвшилтэт технологи юм.
 

 

 Уг эмчилгээг одоогоор улсын хэмжээнд нэгдүгээр төв эмнэлэг, хавдар судлалын үндэсний төв, хоёрдугаар төв эмнэлэгүүдэд хийгддэг бөгөөд МАСТЕР КЛАСС сургалт явуулснаар цаашид нийслэлийн дүүргийн болон хувийн эмнэлгүүд төдийгүй орон нутагт хийгдэх боломжийг бүрдүүлж чадах юм.
 

 Энэхүү сургалтыг цаашид цуврал байдлаар тодорхой давтамжтай явуулах бөгөөд хавдрын эмчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж төвлөрлийг сааруулахад ач холбогдолтой учраас ЭМЯ  бодлогоор дэмжихээ илэрхийлсэн.
 

 Сургалтын онцлог, давуу тал нь бодит орчинд зохиомол эрхтэн дээр гардан дадлага хийхээс гадна шууд дамжуулалтаар эмчилгээний явцыг харах боломжтой юм. Сургалтын 50%-д онолын буюу лекцийн хэсэг багтах бөгөөд БНСУ-н Самсунг, Анам эмнэлгийн дэлхийн нэр хүндтэй профессорууд цахим лекцийг суралцагч нарт өгөхөөр төлөвлөсөн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
 


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан