Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Б.Бямбадорж: Одоогоор эм, эмнэлгийн хэрэгслийн 7-10 хоногийн нөөц бий

Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 43 дугаар долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдол тодорхой хэмжээгээр буурсан бөгөөд өдөрт дунджаар 2318 хүн халдвар авчээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо буурч, гэрийн хяналтад эмчлүүлж буй иргэдийн тоо нэмэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 650 хүн эмнэлгээс гарч 609 хүн эмнэлэгт хэвтжээ. Харин дархлаажуулалтыг явуулын 40 баг, суурин 39 цэгт нийт 339 эмч, ажилтан хийж байна. Нийслэлийн хэмжээнд “Ковид 19”-ийн халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэхээр 46 эмнэлэгт 6019 ор дэлгэн, тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа. Нийт орны 253 нь эрчимт эмчилгээнийх бөгөөд үлдсэн 5686 нь энгийн ор юм. Аравдугаар сарын 31-ний байдлаар эмнэлэгт яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай нэн хүнд 244 иргэн байгааг дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс мэдээлжээ.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан эмийн багц олгосон тоог НЭМГ-аас нэгтгэж байгаа бөгөөд Баянгол дүүргийн 22 өрхийн эрүүл мэндийн төв нийт 40.211 иргэнд эмийн багц олгосон байна. Бусад дүүргүүдийн эмийн багцтай холбоотой нэгдсэн дүнг гаргахаар НЭМГ ажиллаж байна. Коронавируст халдварын тусламж, үйлчилгээнд найман эм ханган нийлүүлэх байгууллагаас нийт 31 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн хангалтыг хийдэг. Одоогоор эм, эмнэлгийн хэрэгслийн 7-10 хоногийн нөөц бий гэдгийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээллээ.

1 Сэтгэгдэл
Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны дараа бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааны дараа тэд надад үлдэгдэл мөнгөө өгсөн, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт [drmax.hospital@gmail.com ] Хүмүүс өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад өөрт байхгүй зүйлээ аваад эрүүл хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]
Хамгийн их уншсан