Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Ковидын вакцины дараах эрүүл мэндийн өөрчлөлтийн талаарх цахим зөвлөгөө боллоо

 Дамо эрүүл мэндийн аялал жуулчалын байгууллагаас Солонгосын Сөүл үндэсний их сургуулийн Бүндан дахь эмнэлэг, Соннам хотын захиргаатай хамтран ковидын вакцины дараах, ковид тусаад эдгэсний дараах эрүүл мэндийн хяналтын тухай цахимаар зөвлөгөөг зохион байгууллаа. Мөн сүүлийн үед түгээмэл тохиолдож байгаа илүүдэл жингээс үүдэлтэй зүрх судасны эмгэг, сахар, цусны даралт ихсэх, дотор эрхтний өөхлөлт зэрэг өвчлөлийн чиглэлээр нийт 14 хүн хармагдаж зүрх судасны эмгэг судлал, дотоод шүүрэл диабед судлал, нөхөн сэргээх эмчилгээ, өрхийн анагаах ухааны судлалын 4 салбарын тасгийн нарийн мэргэжлийн эмч нартай холбогдож цахим зөвлөгөө авлаа.

 Цахим зөвлөгөө авах үйл ажиллагаа нь Солонгос талаас эмнэлгийн холбогдох тасгийн эмч орчуулагчийн хамт Монгол талаас мэргэжлийн эмч болон өвчтөн хамтран 1:1 хэлбэрээр явагдсан нь 2 талын мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг авах давхар ач холбогдолтой байлаа. Ковидын вакцины дараах болон ковид тусаад эдгэсний дараах эрүүл мэндийн өөрчлөлт нь богино хугацаанд огцом цээжээр хүндэрч өвдөх, амьсгалахад хэцүү болж давчдах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлагатай бөгөөд харин бага зэргийн зүрх дэлсэх, даралт өөрчлөгдөх, амархан ядрах шинж тэмдгүүд нь түгээмэл илэрч энэ нь тодорхой хугацааны дарааа эргэж хэвийн байдалд орох тул тодорхой хугацаанд шинжилгээ өгч амралт, зөв хооллолт, дасгал хөдөлгөөнийг хослуулан дархлаагаа дэмжих нь чухал гэж Сөүл үндэсний их сургуулийн Бүндан эмнэлгийн олон улсын эмчилгээний төвийн зүрх судасны эмгэг судлалын эмч И Вон Жэ зөвлөлөө. Дамо эрүүл мэндийн аялал жуулчлалын байгууллагаас цаашид Солонгосын эмнэлгүүдтэй хамтран төрөл бүрийн туршлага солилцох сургалт семинар болон иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн цахим зөвлөгөө өгөх үйл ажиллагаагаа өргөтгөн жил бүр тогтмол явуулахаар зорьж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан