Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
БГД-ИЙН “МӨНХ-ҮЖИН”, “УГТАХУЙ” ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД АЖИЛЛАВ

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Б.Буянтогтох, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд нар БГД-ийн  6-р хорооны  Мөнх-Үжин өрхийн эрүүл мэндийн төв, БГД-ийн 25-р хорооны Угтахуй өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж өрхийн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилчидтай уулзаж нөхцөл байдалтай танилцав.
БГД-ийн 6-р хороо нь 20 мянга гаруй хүн амтай хөл хөдөлгөөн ихтэй хороо. Мөнх-Үжин  өрхийн эрүүл мэндийн төвд нийт 18 хүн ажилладаг. Өрхийн эмнэлгийн дарга З.Туяа эмнэлгийн ачаалал харьцангуй гайгүй байгаа гэдгийг хэлж байлаа. Иргэдийг сайн дурын үндсэн дээр дархлаа сэргээх нэмэлт тунд хамруулж байв. 3 дахь тунгийн явц 22 хувьтай үргэлжилж байна. 

 

 

 
 

Дараагаар БГД-ийн 25-р хорооны Угтахуй өрхийн эрүүл мэндийн төвд ажиллав. Тус төв нь нийт 11мянга гаруй үйлчлэх хүрээний хүн амтай. Өнөөдрийн байдлаар тус хороонд нийт 4000 гаруй иргэд ковид-19-н халдвар авсан байна. Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 129 хүн, 18 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж  байна. Тус өрхийн эрүүл мэндийн төвд  нийт 31 эмч эмнэлгийн ажилчид ажиллаж байна. Өрхийн эмнэлгийн ачаалал харьцангуй багасч байгааг Ө.Батчимэг ӨЭМТ-ийн дарга хэллээ. Өрхийн эмнэлгүүд Ковид-19 гадна үндсэн тусламж үйлчилгээндээ анхааран ажиллаж байна. Сүүлийн үед Ковид-н халдвартай иргэдийн тоо эрс буурч байгаа талаар өрхийн эмнэлгийн эмч нар хэлж байв.

 

 
  
 
 
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан