Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
О.ЦОГТГЭРЭЛ: Сөрөхийн тулд сөрдөг сөрөг хүчин биш бодлогын сөрөг хүчин болж ажиллана

АН-ын дарга О.Цогтгэрэл, ЕНБД Л.Гантөмөр, Нарийн бичгийн дарга Х.Тэмүүжин, З.Нарантуяа, ХЭГ-ын дарга Б.Ган-Очир нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл ийн ярилаа. 

"Монголын ард түмэндээ Монгол бахархлын өдрөөр болж Өнгөрсөн “Онц Их хурал”-ын талаар мэдээлэл хүргэе.

Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намд ээдрээтэй нөхцөл байдал үүсээд явсан нь үнэн. Сүүлийн нөхөн сонгуулийн үеэс эхлээд Ардчилсан нам дотооддоо "Онц Их Хурал”-аа хийе, “Эв Нэгдэл”-ийн хурлаа хийе гэж ярилцаж хэлэцэж ирсэн. Энэ Их хурлыг зарлах эрх бүхий төлөөллийн дээд байгууллага болох Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 290 гаруй гишүүн гарын үсэг зурснаар “Онц Их Хурал”-аа дүрмийн хүрээнд зарласан. Монгол улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн 1318 төлөөлөгчид хүрэлцэн ирж 95% хувийн ирцтэйгээр хуралдаа оролцсон бөгөөд бүгд тамга тэмдэгээ дарж, хурлаа хийж шийдвэрүүдээ гаргасан.

Ингээд бид Ардчилсан намын үүсээд байсан асуудалд цэг тавьлаа. Эрх бүхий байгууллагаас албан ёсоор шийдвэрлэж хурлаа зарлалаа. Оролцоо бүрэн дүүрэн хангагдлаа. Хуралд цугларсан 1318 төлөөлөөгч нийтээрээ Ардчилсан намд тулгарсан асуудлыг төрийн байгууллага шийдэх ёсгүй. Бид бүхэн асуудлаа дотооддоо шийдвэрлэнэ гэж үзсэн юм. Ардчилсан намын дотоод асуудлыг бид дотооддоо олонхоороо шийдвэрлэлээ. Энэ бол үзэл санааны хувьд хамгийн дээд шийдвэр гэж бид бүхэн үзэж байна. Үүнээс цааш бид дотоод хэрүүл, маргаан ярихгүй. Ардчилсан нам хэрхэн, яаж ажиллах талаар ярилцана. Монгол Улсаа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг талаар бодлогын шийдлүүдийг ярина.

Эрх барьж байсан, төр түшилцэж байгаа намынхаа хувьд, иргэн төвт үзэл санаа, эрх чөлөөний үнэт зүйлийг тээж ирсэн намынхаа хувьд Монгол улсын хөгжлийн төлөөх сөрөг хүчин болж ажиллана. Сөрөхийн тулд сөрдөг сөрөг хүчин биш бодлогын сөрөг хүчин болж ажиллана. Тиймдээ ч Ардчиллын талд байдаг эрхэм олон хүмүүсийг урьсан юм. УИХ-ын гишүүнээр, төрийн сайдаар ажиллаж байсан Лувсаннямын Гантөмөр гишүүн маань хамтарч ажиллах урилгыг маань хүлээн авч Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо. Монгол Улсдаа Хүний эрх, шударга шүүхийн талаар хүндлэл хүлээсэн ХЗДХ-ийн сайд асан Хишигдэмбэрэлийн Тэмүүжин маань хамтарч ажиллах урилгыг хүлээн авснаар Монгол улсынхаа хөгжлийн төлөө хамтдаа ажиллана хэмээн сэтгэл шулуудаад байна" гэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан