Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Дархлаажуулалтын үед эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдэд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2021 оны 11 сарын 8-12 өдрүүдэд СЭМҮТ-өөс 21 аймаг, 9 дүүргийн сэтгэцийн эмч болон Эрүүл мэндийн газрын сэтгэц хариуцсан мэргэжилтэн нарт Ковид-19 цар тахлын үед эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдэд нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь 2 үе шаттай болж байгаа ба эхний ээлжийн сургалтанд төв, зүүн, баруун болон говь, хангайн бүсийн 15 аймгаас эмч, мэргэжилтнүүд оролцож байгаа юм.
Сургалтын үйл ажиллагааг нээж ДЭМБ-ийн Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа, ЭМЯ-ны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг, СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Насанцэнгэл нар үг хэллээ.

Сургалтанд оролцсон эмч, мэргэжилтнүүд орон нутагтаа очин цар тахлын хариу арга хэмжээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдэд сэтгэцийн тулгамдсан асуудал болон эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлж, сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлэх юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан