Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
ДАРХЛАА СЭРГЭЭХ НЭМЭЛТ 3-Р ТУНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН ТОО ӨСӨЖ БАЙНА

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа. 

“КОВИД-19” халдварын тохиолдол өмнөх долоо хоногтой харьцуулахад 8987 тохиолдлоор буурчээ. Дархлаа сэргээх нэмэлт 3-р тунгийн хамрагдалт нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт өдөрт 1000-1500 хүн нэмэлт тунд хамрагдаж байсан бол сүүлийн өдрүүдэд өдөрт 8-10 мянган хүн хамрагдаж байгааг онцоллоо. 

Мөн “Айвико” тарилгын эмийн үйлдвэрийн дуслын шингэнийг савлах 1,2 сая уут, сав баглааг БНХАУ-ын тусгай үүргийн онгоцоор 2021 оны арваннэгдүгээр сарын 5-нд татан авсан. Энэ сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн нислэгээр эм,зүү тариурын бэлдэц, тарилгын шингэн зэрэг яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслүүдийг тээвэрлэн авчирсан. 

Энэ сарын 1-9-нд төмөр замын Сүхбаатар боомтоор нийт 12 вагон хүнсний ногоо, ургамлын тос, 63 чингэлэг, 23 вагон бусад хүнсний ачаа, Замын-Үүд боомтоор 7 вагон нарийн ногоо, 94 чингэлэг, 36 вагон хүнсний ачаа барааг хүлээн аваад байна. Хятадаас төмөр замаар таван вагон нарийн ногоо, 17 вагон хүнсний  бүтээгдэхүүнийг татан авахаар ачуулсан талаар Шадар сайд танилцуулгадаа онцлов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан