Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
"ӨВЛИЙН ИДЭШ" өргөтгөсөн худалдаа энэ сарын 20-ноос эхэлнэ


Улаанбаатарын хүн амын махны хэрэгцээг хангах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлд 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар боллоо. Махны худалдааг хотын төвийн 6 дүүргийн 31 байршилд зохион байгуулах бөгөөд нийт 3400 тонн мах бэлтгэн нийлүүлнэ.  Аймгийн Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай цахимаар хуралдаж дээрх арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажиллах, орон нутгийнхаа малчдыг оролцуулахад анхаарах чиглэл өгсөн.   

Өргөтгөсөн арга хэмжээний хүрээнд идэшний махнаас гадна сүү, цагаан идээ, орон нутгийн онцлог бүтээгдэхүүн,  идэшний зориулалтаар үйлдвэрт бэлтгэж, жижиглэж савласан мах, хөргөгч, хөлдөөгчний лизингийн худалдааг тодорхой цэгээр, хуваарийн дагуу зохион байгуулна.  

Мөн орон нутгаас хувийн хэрэгцээнд зориулан бэлтгэсэн идшийг тээвэрлэх, хүргэх үйлчилгээг хүнсний худалдааны логистикийн сүлжээ, шуудангийн үйлчилгээг ашиглан зохион байгуулахаар төлөвлөж, хамтран ажиллах хүсэлтийг хүргүүлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан