Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ЭМДЕГ-ын даргын зөвлөлийн ээлжит хурал болж байна

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн ээлжит хурал яг одоо болж байна. Хурлыг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн удирдан явуулж, гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-нд хийсэн хяналт-үнэлгээ, шалгалтын үр дүнтэй танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Тодруулбал, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, нийслэл, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын гэрээний хэрэгжилтийн үр дүн, тайланг хэлэлцэж, холбогдох чиглэлээр үүрэг, даалгавар өгч, шийдвэр гаргаж буй юм. 

Үргэлжлүүлэн эмийн сангуудтай байгуулсан 2020, 2021 оны “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-нд хяналт-үнэлгээ хийсэн ажлын тайлантай танилцаж, цаашид авч, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан