Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ЭМД-ын сангаас уушгины өвчлөлийн тусламж, үйлчилгээний зардлын 70-100 хувийг хариуцаж байна

Өнөөдөр "Уушгины үрэвсэлтэй тэмцэх өдөр" тохиож байна.  Уушгины үрэвсэл буюу хатгалгаа дэлхий дахинд 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, нас баралтын голлох шалтгааны нэг болдог. Манай улсын хувьд ч 1-4 насны хүүхдийн эндэгдлийн эхний байрыг хатгалгаа эзэлсээр байгаа.

Иймээс иргэдийн хүүхэд асран хамгаалах эерэг мэдлэг, дадлыг нэмэгдүүлэх, сөрөг зан үйл, хандлагыг аажмаар өөрчлөх, урьдчилан сэргийлэх боломжтой хүүхдийн эмгэг тухайлбал уушгины хатгалгаа, суулгалт, осол гэмтэл, нярайн эмгэгээс шалтгаалсан өвчлөл эндэгдлийг бууруулахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор эл өдрийг "Уушгины үрэвсэлтэй тэмцэх өдөр" болгон зарласан түүхтэй.

Эрүүл мэндийн даатгалын сангаас уушгины өвчлөлийн тусламж, үйлчилгээний зардлын 70-100 хувийг хариуцаж даатгуулагч-иргэдийн эрүүл мэнд, амь насыг санхүүгийн эрсдэлгүйгээр хамгаалах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Уушгиа хайрлая, хамгаалъя!

#УушгиныҮрэвсэлтэйТэмцэхӨдөр #ЭрүүлМэндийнДаатгал #УушгиаХамгаалъя

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан