Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
О.Батбаяр:Гуравдахь тунд хамрагдсанаар гэр бүлийн орчин дахь халдварын тохиолдол буурч байна

ЭМЯ-аас цаг үеийн мэдээлэл өглөө. Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр дэлхий дахинд халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээллээ.

Тэрээр "Зүүн европын улс орнуудад халдварын дөрөв дэх давалгаа эхэлж өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Тухайлбал Герман улсад өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 50 мянгад хүрч, нас баралт 250-д хүрчээ. Тус улсын ЭМЯ-наас энэ давлагааны улмаас 100 мянга орчим хүн амь насаа алдах эрсдэл байна гэж мэдээлжээ. ОХУ-д 7 хоногийн хөл хорио тогтоосон боловч халдварын тохиолдын тоо буурахгүй байна. Өвчлөл нэмэгдэж буй улсуудад вакцины хамралт сул байгаа нийтлэг тал ажиглагдаж байна. Энэ нь өвчлөл, нас баралт нэмэгдэх шалтгаан болжээ. Эсрэгээрээ вакцины бүүстэр тунд хүн амынхаа 20 орчим хувийг хамруулаад буй Их британи улсад тохиолдлын тоо 12 хувиар, нас баралт 5 хувиар, эмнэлэгт хэвтэлт 12 хувиар буурсан. Манай улсын хувьд нэмэлт тунд нийт хүн амын 15 хувь нь хамрагдсан байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт тохиолдлын тоо 26.3 хувиар буурсан. Түүнчлэн шинжилгээнд эерэг эзлэх хувь 18.1 хувиар, халдварын эрчим 0.81 болтлоо буурч байгаа сайн үр дүн гарч байна. Халдварын тархалт энэ хэвээр буурсаар байвал тохиолдлын тоо 13 өдрийн дараа хоёр дахин буурах тооцоо байна. Мөн гуравдахь тунд хамрагдсанаар гэр бүлийн орчин дахь халдварын тохиолдол буурч байна" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан