Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Нэмэлт тунд хамрагдсанаар халдварын тархалт буурч байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр халдварын тархалт буурч байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, халдварын тархалт буурч байгаа нь гуравдугаар тунтай холбоотой болохыг онцолсон. Өнөөдрийн байдлаар 484.980 хүн буюу нийт хүн амын 15 хувь нь вакцины нэмэлт тунд хамрагджээ. Харин нийслэлийн хувьд нэмэлт тунгийн хамрагдалт 23.6 хувьд хүрээд байгаа юм.

Иргэд нэмэлт тунд хамрагдсанаар шинээр илэрсэн тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногоос 26, шинжилгээнд эзлэх эерэг хариу 18, нас баралт 20 хувиар буурсан байна. Мөн эмнэлэгт хэвтэж байгаа хүний тоо 38 хувиар буурчээ. Тухайлбал, маш хүнд хүний тоо 37, хүнд хүний тоо 40, хүндэвтэр хүний тоо 30, хөнгөн хүний тоо 45 хувиар буурсан байна. Цаашид халдвар авах хүний тоо хоёр дахин буурах үзүүлэлт гарчээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан