Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
САЛБАРЫН АХМАД ЗҮТГЭЛТНҮҮДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт ажиллаж байсан өндөр настай ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлээ. Ахмадууд маань 90 насыг насалж байгаа буянтай буурлууд юм. 

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Балжиннямын Жамьян гуай эдийн засагч мэргэжилтэй. Улсад 41 жил ажилласан. 1979-1991 онд Хөдөлмөр, нийгэм хангамжийн улсын хорооны орлогч дарга, Улсын нийгэм хангамжийн газрын даргаар ажилласан.

Б.Жамьян гуай Монгол улсын нийгэм хангамжийн нэгдсэн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын тогтолцоог шинээр бүрдүүлж бэхжүүлэх, нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний байгууллагуудыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул Баяндалайн Бадамсүрэн гуай үйлдвэрийн технологич мэргэжилтэй. Улсад 33 жил тасралтгүй ажилласан. Б.Бадамсүрэн гуай хөнгөн үйлдвэрийн салбарт техникчээр10 жил, мөн Засгийн газар, Хөдөлмөр, цалин хөлсний хороонд үйлчлэгчээр 23 жил үр бүтээлтэй, өндөр хариуцлагатай, идэвх зүтгэлтэй ажилласан.

Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Дашзэвэгийн Лхагва гуай багш, барилгын инженер мэргэжилтэй. Улсад нийт 45 жил ажилласан. Д.Лхагва гуай барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, нийтийн аж ахуйн үйлчилгээний зэрэг 10-аад техник мэргэжлийн сургуулийг үүсгэн байгуулах нөр их ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх, олон арван мянган мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан