Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
З.МЭНДСАЙХАН: МОНГОЛ УЛСАД ЭНЭ ЖИЛ ЦАГААН БУДААГ АМЖИЛТТАЙ ТАРИАЛЛАА

Нээлттэй мэдээллийн үеэр З.Мэндсайхан нэгэн сонирхолтой мэдээлэл өгсөн нь GIMEX компани Баянхонгор аймгийн Баянлиг суманд 2 га газарт тариалалт хийн, 10 тонн цагаан будаа хурааж авсан тухай юм. Энэ нь тус компанийн 10 жилийн уйгагүй оролдлогын үр дүнд бий болсон байна. Манай улс тэр дундаа говийн бүсэд цагаан будаа амжилттай тариалж, энэ жил ургацаа хураан авсан нь цагаан будаа тариалах технологийг нутагшуулах, тариалалтыг нэмэгдүүлэх чухал үр дүн гарсныг сайд З.Мэндсайхан онцлон хэлж байлаа. Эх орны хөрсөнд тарьж ургуулсан энэхүү ургац “Хөсөг будаа” нэртэйгээр хэрэглэгчдэд хүрэх юм байна.

Тутарга буюу цагаан будаа тариалахын давуу тал

Цагаан будааны хэрэгцээг дотоодоос хангах,  импортыг орлох, газар тариалангийн салбарт шинэ таримал нэвтрүүлэх, ажлын байр нэмэгдэж, шинэ, гарал үүсэл тодорхой бүтээгдэхүүн хэрэглэгчид хүрэхийн зэрэгцээ усан бассейнд тариалснаар орчны чийгийн агууламжийг нэмэгдүүлэх, экосистемийн таатай орчныг үүсгэх ач холбогдолтой. Түүнчлэн тариалангийн газрын хамгаалалтын ойн зурвас байгуулах, агро-ойжуулалт хийж экосистемийг бүрдүүлэх боломжтой. Ингэснээр хөрсний доройтол, цөлжилт, шар шороон шуургыг бууруулна. 

Тутрагын тариалалт нэмэгдэхээр түүнийг даган боловсруулах үйлдвэрүүд байгуулагдаж, дагалдах бүтээгдэхүүнээр шувуу, гахайны аж ахуйн агууламж сайтай тэжээл, хүнсний олон төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх түүхий эд болох боломжтой.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан