Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Хүнд, нэн хүнд хүний тоо буурахгүй байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн бүрд анхаарал татсан асуудал нь коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл байдаг. Халдвар авсан хүний тоо болоод дархлаажуулалтын мэдээллийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өглөө. Тэрбээр:

-Вакцинжуулалтын мэдээг өдөр тутамд гарган, анализ хийж ажилладаг. Өнгөрсөн тавдугаар сард дархлаажуулалт хамгийн өндөр хувьтай  байсан. Арваннэгдүгээр сарын 28-ны байдлаар нийслэлийн хүн амын зорилтот бүлгийн 31.1 хувь нь  нэмэлт  тунд  хамрагдаад байна. Өнгөрсөн долоо хоногт 5150 хүн вакцины нэмэлт тунд хамрагдсан. Нэмэлт тунгийн дархлаажуулалт наймдугаар сарын 18-нд анх эхэлсэн бөгөөд иргэдийн идэвх сүүлийн өдрүүдэд сэргэж байна. 25 их, дээд сургуулийн 4541 оюутан, 156 байгууллагын 156.184 хүн, гэрээр 21.066 хүнийг явуулын баг очиж дархлаажуулсан.  Түүнчлэн томоохон зах, худалдааны төвүүдэд ажиллаж буй түр цэгүүдэд 18.214 иргэнийг  дархлаажуулаад байна.

Өнөөдрөөс эхлэн 75 их, дээд сургуульд  38 явуулын баг, 172 суурин цэг,  15 худалдааны төвд түр цэг, нийт дархлаажуулалтын 227 багт 982 эмч мэргэжилтнүүд ажиллана.  Халдварын тохиолдол өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 715 бүртгэгдэж, эмнэлэгт 2994 хүн хэвтэн эмчлүүлж байлаа. Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дунд хүнд, нэн хүнд хүний тоо буурахгүй байна гэв.

Түүнчлэн шинэ төрлийн вирус өнөөдрийн байдлаар гурван тивийн 7-8 улсад бүртгэгдсэн. Хамгийн сүүлд ОХУ-д Египетээс ирсэн хүнээс илэрсэн болохыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга мэдээлээд, нэмэлт дархлаажуулалтыг эрчимтэйгээр хийж байгаагаа онцлон өгүүлсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан