Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Эрсдэлд суурилсан хилийн хорио хийхийг ДЭМБ санал болгож байна

Засгийн газрын хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “омикрон” хувилбарын талаар мэдээлэл хийв. “Омикрон” хувилбар нь бусад хувилбартай харьцуулахад дахин халдварлуулах эрсдэл өндөр, одоо хэрэглэж байгаа лабораторийн оношлуураар илрүүлэх боломжтой.

Мөн халдварлах чадвар, өвчлөл хүндрэл болон вакцины нөлөөг судалж байна.Эрсдэлд суурилсан хилийн хориог хийхийг ДЭМБ санал болгож байгаа юм.
“Омикрон” хувилбар дээр пфайзер, модерна, астра зенека зэрэг вакцин үйлдвэрлэгчид туршилт хийж байна. Бүрэн тун вакцин болон нэмэлт тунгийн хамралт өндөр улс орнуудад эрсдэл бага байх магадлалтай гэх таамаглалыг эрдэмтэд хийжээ.

Их Британи, АНУ зэрэг улс орны гол тактик эрсдэлд суурилсан хилийн хорио, вакцины бүүстэр тунгийн хамралтыг нэмэгдүүлж, иргэддээ амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэрэг зөвлөмжийг өгч байна.
2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар манай улсын нийт хүн амын 70 хувь нь нэгдүгээр тунд, 66 хувь нь хоёрдугаар тунд, 21 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан